Бидний тухай
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компанийн хувьд, улсын төсөвт төвлөрүүлэх татвараа зохих ёсоор төлснөөр 2011 оноос хойш жил бүр "МАНЛАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа.Төгс хурц констракшн бүхий л үйл ажиллагаагаа төвийн нэгдсэн системээс алслагдсан холбогдох боломжгүй байгууламжуудад бие даасан системийгбий болгож ямар нэгэн хараат бус тохь тухыг бий болгохыг зорин ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгч "ТӨГС ХУРЦ" констракшн нь өөрийн бетонон эдлэлийн бүтээгдэхүүнээ Стандартчлал Хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдсэн лабраторид, мэргэжлийн өндөр түвшинд шинжилгээ хийлгэж, онцгой чанар, өнгө үзэмж бүхий бүтээгдэхүүнээ Монголын өнцөг булан бүрт бүтээн байгуулагдаж байгаа үйлст өөрийн хувь нэмэрийг оруулсаар байна. Олон улсын чанарын удирдлагын ISO 9001 болон Барилга угсралтын хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоонуудыг үйлдвэрлэлдээ амжилттай нэвтрүүлснээс гадна 2012 ижил төстэй уур амьсгал цаг уурын нөхцөлтэй ОХУ БНХАУ КАНАД улсуудад өөрийн инженэр ажилчдыг удаа дараалан туршлага солилцох, ижил үйлдвэрүүдэд дадлагажуулах зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор ажилчин албан хаагчдын мэдлэг чадвар улам өссөөр байна. Бид "ЧИН СЭТГЭЛ ЧАНАРЫГ БҮТЭЭДЭГ" хэмээх уриатайгаар үйлдвэрлэл угсралтын шат дамжлага бүрт байгууламжийн чанар, аюулгүй байдлыг ханган, найдвартай тогтмол ажиллагааг бий болгож хэвшүүлээд байна. Монгол улсын өргөн уудам нутгийн аль ч алс хязгаарт тав тухтай амьдрал агаар болон хөрсний цэвэр байдлын төлөө ажиллаж байна. Бид цаашид Монгол улсын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдол, хүн амын эрүүл аюулгүй аж төрөх үндсэн эрхийн төлөө бүх сум суурийн газаруудад УХААЛАГ СУМ хөтөлбөрийг боловсруулан халдваргүйжүүлэгч систем бүхий камержсан сум аяныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Чин сэтгэлээр чанарыг эрхэмлэдэг хэнтэй ч хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлжид нээтттэй байх болно. Бидний үйл ажиллагааг байнга дэмжиж хамтран ажилладаг харилцагч, эрхэм хэрэглэгч танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.
Мэдээлэл алга байна.